Австралийн засгийн газар Номхон далайн өмнөд бүсийн орнуудад толгой хоргодож байгаа дүрвэгсдийг АНУ хүлээн авахаар болсон тухай мэдээлж байна. Дүрвэгчид тухайн байрлаж байгаа орнууддаа дарамт, хавчлагад өртөх эрсдэлтэй байгааг тооцоолж, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр Автсрали, Америкийн засгийн газар тохиролцоонд хүрчээ. Одоогоор Папау Шинэ Гвиней, Науру зэрэг орнуудын дүрвэгсдийн түр саатуулах хуарангуудад 1200 гаруй дүрвэгч байна. Тэд Австрали руу гарч, дүрвэгчийн статус олж авахын тулд, Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азиас усан онгоц завиар энд хүрдэг юм байна.
Австралийн эрх баригчид улс орон руу нь хууль бусаар нэвтрэхийг завдсан дүрвэгчдийг далайд явахад нь шууд саатуулж, Номхон далайн өмнөд бүсийн орнууд руу илгээдэг болсон. АНУ болон хүний эрхийн байгууллагууд Австралийг дүрвэгч иргэдийг хүнд нөхцөл байдалд амьдрахад хүргэж байна гэж шүүмжлэх болсон юм. Австралийн хийлийн аюулгүй байдлын хууль маш чанга хуульд тооцогддог. Австралийн эрх баригчид дүрвэгсдийн эрхтэй холбоотой энэ асуудалд АНУ-тай илүү ойр хамтран ажиллана гэж амлаж байна.
Гэхдээ АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп тангарагаа өргөсний дараа сая хийсэн энэ тохиролцоог цуцлах вий гэж Австраличууд болгоомжилж байгаа юм
| Дүрвэгсдийг АНУ руу нүүлгэн шилжүүлэхээр тохирчээ | ||
| Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.