Шууд Chart

Энэтхэгт зарим мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасч байна

2016-11-14 16:08:51

Энэтхэгийн банкууд шинэ мөнгөн дэвсгэрт солих гэсэн иргэдийн хөлд дарагдаж, зарим газруудад эмх замбараагүй байдал үүсээд байна. Тодруулбал, тус улсын засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт гэнэтийн мэдэгдэл хийж, хуурамч мөнгөн дэвсгэртээс зайлсхийх үүднээс тодорхой тооны зарим хуучин мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнээс хасч байгаа тухай мэдэгдсэн юм.

Иймд иргэд гар дээрх 500 рупи болон 1000 рупигийн дэвсгэртүүдээ шинэ мөнгөн дэвсгэртээр солих болох бүхэлдүүлэхээр ийнхүү хөл хөдөлгөөн болж, банкны үүдэнд урт дараалал үүсгэн зогссон байна. Өчигдөр буюу амралтын өдөр улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа банкууд өглөө эртлэн онгойж, иргэдэд үйлчилж эхэлсэн ч ачааллаа дийлж чадахгүй байгаа тухай хэвлэлүүд уламжилж байна. Улмаар иргэд банкны байрны цонх, хаалгыг эвдлэн, теллерүүдтэй ам мурийх зэргээр  эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Тухайлбал, нийслэл Нью Дели хотод банкны гадна урт дараалал хүлээн зогссон иргэний ярьж байгаагаар “Бүх л өдрийн ажлаа алдан байж энд зогсон, мөнгө солиулах ямар шаардлага байгааг ойлгохгүй байна” гэж бухимдсан байна. Харин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Ийнхүү зарим мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасч байгаа нь хуурамч мөнгөн дэвсгэртийг зах зээл дээрээс гаргах болон татвараас зайлсхийх үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэж тайлбарлажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгт зарим мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасч байна  
Үзсэн: 1720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.34.xxx] 2016-11-14 17:13
ам муруйна муруйна
zochin [203.91.115.xxx] 2016-11-14 16:49
enthegruu mongolchuud ih ybdagdaa

Бидэнтэй нэгдээрэй