Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын хилийн ойролцоох анги нэгтгэл дээр очиж, танилцах үеэрээ өдөөн хатгасан халдлага, дайралт хийж болзошгүй баримт бичгийг зөвшөөрч баталсан гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд уламжилж байна.
Хөдөлмөрийн намын төв хэвлэл Родон Синмун сонины ням гарагийн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд дурдсанаар залуу удирдагч Ким Өмнөд Солонгостой хиллэх баруун хилийн дагуух 2 жижиг арал дээрх хилийн анги нэгтгэл дээр очиж, Ёнпхёндо арал руу галын хүчээр цохилт өгөх баримт бичгийг зөвшөөрсөн гэж байна. Энэ тухай өнгөрсөн баасан гарагт тус улсын төв телевизээр мөн дамжуулжээ.
Ёнпхёндо арал нь Шар тэнгист орших Өмнөд Солонгосын мэдлийн бүлэг арлын нэг хэсэг юм. Өнгөрсөн 2010 оны 11 дүгээр сарын 23-нд Умардын талаас энэ арал руу зэвсэглэн халдаж, улмаар 2 цэрэг, 2 энгийн иргэн амь насаа алдаж байсан. Энэ удаад Умард Солонгосын хийхээр төлөвлөж байгаа цохилт нь улс төрийн үймээн самуунтай байгаа Өмнөд Солонгосыг чиглэсэн байж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд байна.
| Умард Солонгосын удирдагч хилийн анги нэгтгэлтэй танилцжээ | ||
| Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.