Трампын бүрдүүлж байгаа шинэ баг түүний амлалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэсэн ч цагаачдын урсгалыг хаах зорилгоор "АНУ-Мексикийн хил дагуу хана босгоно" гэсэн амлалтдаа заавал хүрнэ гэдгээ Дональд Трамп Си Би Эс телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Америкт гэмт хэргийн гаралтын тоог нэмэгдүүлж байгаа бүлэглэлүүдийн гишүүн болоод хар тамхи наймаалагч гэх мэт гэмт хэрэгт холбогдсон нийт 2-3 сая хууль бус цагаач бий гэдгийг тэрээр онцоллоо. Тэднийг улс орноосоо хөөн гаргах ажлыг нэн тэргүүнд эхлүүлнэ гэж амласан байна. Үүнийг нь дэмжиж байгаа иргэд ч цөөнгүй байна. Өнгөрсөн лхагва гарагт сонгуулийн үр дүн гарснаас хойш АНУ-ын хэд хэдэн хотод Трампын ялалтыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагдаад байгаа.
Гэвч Вашингтон Пост, Эй Би Си агентлагаас сүүлд хамтран явуулсан санал асуулгаар америкийн иргэдийн 74 хувь нь Трампын ялалтыг хууль ёсны дагуу гэж хүлээн зөвшөөрч байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бүхнээс харахад Хиллариг дэмжигчдийн эсэргүүцэл, жагсаал цааш удаан үргэлжлэхгүй болов уу гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлээд байна.
| Трамп: Амласан ёсоороо Мексик-Америкийн хил дагуу хана босгоно | ||
| Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.