Монгол Улсад суугаа болон хавсран суугаа гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал хариуцсан дипломатууд болон Төрийн зарим байгууллага хоорондын консулын асуудлаарх уулзалтыг Гадаад харилцааны яамны Консулын газраас 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.
Уулзалтанд ХЗДХЯ, УЕПГ, ШШГЕГ, ГИХГ зэрэг төрийн байгууллага болон Монголын банкны холбоо, Нотариатын танхимын төлөөлөл оролцож, өөрсдийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол иргэдэд виз олгох зорчих нөхцлийг хөнгөвчлөх, консулын харилцааны асуудлаар санал солилцов.
Уулзалтанд Австрали, АНУ, АНЭУ, БНСУ, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Турк, Унгар, Энэтхэг, Франц зэрэг орны ДТГ болон Албани, Бельги, Кипр, Тайланд, Шведийн Өргөмжит консул нар оролцов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.