Шууд Chart

Иракийн арми түүхийн дурсгалт газрыг чөлөөллөө

2016-11-15 12:24:56

Иракийн арми Мосул хотын ойролцоох эртний түүхэн дурсгалт газрыг "Исламын улс"ын хяналтаас чөлөөлсөн байна. Эртний Ассирийн эзэнт гүрний нийслэл байсан Нимруд хотын туурь нь 2 жилийн өмнөөс эхлэн алан хядагчдын гарт ороод байсан юм. Түүх соёлын их өв болсон энэ газрыг эргүүлэн авах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн болохыг Иракийн армийн командлагч өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Энэ туурь нь аль эрт 9 дүгээр зууны үед харьяалагдах бөгөөд Иракийн 2 дахь том хот болох Мосулаас урагш 30 км-ийн зайд оршдог юм байна. Энд эртний хааны ордны туурь, хана туурганы зураг, хөшөө баримал, ихэс дээдсийн бунхан зэрэг түүхийн ховор нандин үзмэрүүд байдаг тухай албаныхан мэдээлж байна.

Харамсалтай нь "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн дайчид энэ газрыг эвдэн сүйтгэж, түүх соёлын үнэт өвийг устгасан байгааг дүрс бичлэгт харуулжээ. Иракийн засгийн газраас хотын аюулгүй байдлыг бүрэн хангасныхаа дараагаар мэргэжлийн багийг илгээж, дахин засварлах боломжтой хэсгүүдийг сэргээх ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ Мосулыг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжилж, өргөн фронтоор урагшилж байгааг албаныхан мэдээллээ. Гэвч хотын иргэдийн аюулгүй байдал хангагдаж чадахгүй байгаа нь хамгийн их санаа зовьноосон асуудал болж байгааг Олон улсын хүний эрхийн байгууллагууд уламжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иракийн арми түүхийн дурсгалт газрыг чөлөөллөө  
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.84.xxx] 2016-11-15 13:44
болж л байна.Иймэрхүү маягаар Иракт АНУ болон холбоотнууд нь тусалж хотуудыг чөлөөлдөг шиг Сир улсад ОХУ тусалж хотуудыг нь чөлөөлөх хэрэгтэй.АНУ болохоор өөрсдөө Иракт оролцохоороо тусалсан хүмүүнлэг болчихоод ОХУ-ыг Сирт туслахаар хориглоод байх нь утаггүй ш дээ.Исламын улсыг дарах бол адилхан л үүрэг.Сирийн босогчид Исламын улсынхаас ялгагдахгүй адилхан хорлон сүйтгэгчид шүү дээ.Түүнээс болж иргэд нь дүрвээд байгаа биз дээ...........

Бидэнтэй нэгдээрэй