Танд хууль эрхзүйн зөвлөгөөг робот өгнө гээд төсөөл дөө. Английн нэгэн оюутан дэлхийн хамгийн анхны гэж хэлж болох хуульч роботыг бүтээснээ танилцууллаа. Стенфордын их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан Жошуа Браудер энэхүү хуульч роботыг зохиосон бөгөөд "DonotPlay" хэмээн нэрлэсэн байна. Тэрээр энэхүү хуульч роботоо эхлээд гэр бүл, найз нөхөд болон өөрийн сургуулийнхаа эдийн засаг, шинжлэх ухааны сургуулийн оюутнуудад танилцуулжээ. Харин дараа нь торгуулийн хуудаснаас болж хэцүү байдалд байсан мянга мянган жолооч нарт тусалж байжээ.
Учир юу гэвэл, "DonotPlay" хуульч робот 180 мянга гаруй тээврийн хэрэгслийн зогсоолын торгуулийг хүчингүй болгожээ. Хуульчдын 95 хувь нь энэхүү робот үнэхээр хуульч мөн юм гэж хэлж байгаа бол үлдсэн 5 хувь л нь эргэлздэг гэсэн судалгаа байдаг байна. Мөн "Миний бүтээсэн энэхүү робот хуулийн зөвлөгөө авахад төлбөрийн чадамжгүй олон мянган эмзэг бүлгийн иргэдэд туслах болно" хэмээн Браудер хэлсэн байна.
Түүнчлэн тэрээр өдөрт хамгийн багадаа 12 ширхэг талархлын үгтэй цахим шуудан хүлээн авдаг болсон тухайгаа хэлж байна. Энэхүү робот нь ажиллаж эхэлснээсээ хойш Лондон болон Нью-Йорк хотын шүүхүүдэд 250 мянган хэргээс 160 мянган хэрэг дээр нь ялж хэрэгсэхгүй болгожээ. Браудер одоогоор хууль, эрх зүйн мэдээллийг автоматжуулж, "DonotPlay" цахим хуудсанд оруулах тал дээр ажиллаж байгаа юм. Мөн онгоцны нислэг хойшилсонтой холбоотой маргааныг шийдвэрлэх зэрэгт ажилладаг болохоор төлөвлөж байгаа юм байна.
| Дэлхийн хамгийн анхны хуульч роботыг бүтээжээ | ||
| Үзсэн: 2159 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.