Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч прокуроруудын шалгах хүсэлтэд өнөөдөр хариу өгөхөөр төлөвлөж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас нь мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Пак Гын Хэ улс төрийн дуулиант хэрэгтэй холбогдуулж хэзээ, хаана шалгуулахаа тодорхой болгосны үндсэн дээр хариугаа өгөх гэж байна.
Прокурорууд Ерөнхийлөгчийн эртний найзын оролцоотой гэх дуулиант хэрэгтэй холбогдуулж Ерөнхийлөгч Пакийг мягмар эсвэл лхагва гарагийн аль нэгэнд шалгах болсноо Хөх ордонд мэдэгдээд байгаа юм. Сөүлийн прокурорууд энэ бямба гарагт Чой Сун Силийг албан ёсоор хэрэгт татахаасаа өмнө Ерөнхийлөгчөө шалгах төлөвлөгөөтэй байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хэ өмгөөлөгчдөө сонгосны дараа Хөх ордонд эсвэл гуравдагч газрыг сонгож, прокуроруудад шалгуулж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Чу Ми-Ай нам дотроо эсэргүүцэлтэй тулгарсан учир Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй уулзалт хийх хүсэлтээ эргүүлэн татсан байна. Хэрвээ Пак Гын Хэ прокурорын газарт шалгуулвал энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд төрийн тэргүүн нь прокурорт шалгуулсан анхны тохиолдол болох юм.
| Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч өнөөдөр прокурорт хариугаа өгнө | ||
| Үзсэн: 830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.