Шууд Chart

Германд 30.000 тахиаг устгалд оруулжээ

2016-11-15 16:08:54

Германы хамгийн хойд захын Шлезвиг Гольштейн мужийн тахианы аж ахуйд шувууны ханиад илэрсэн учир тус аж ахуйн 30 гаруй мянган тахиаг устгалд оруулсан байна.

Тус шувууны аж ахуйд шувуунд маш хурдан тархдаг "Эйч5 Эн8" вирус илэрч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тэр дор нь авч, ням, даваа гарагт шувуудыг бүгдийг нь устгалд оруулжээ. Шлезвиг Гольштейн мужийн захиргаа шувууны хашаан дотор өмсөх тусгай хамгаалалттай хувцах захиалах, шувууны мах тээвэрлэдэг ачааны авто машинуудыг цэвэрлэж, ариутгах зэргээр шувууны ханиаднаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлжээ.

Зул сарын баяр дөхөж байгаатай холбоотойгоор галуу, нугас, тахианы махны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Шлезвиг Гольштейн мужийн аж ахуй эрхлэгчид шувууны ханиадны тархалт дэгдэх вий гэж ихээхэн болгоомжилж буй юм байна. Саяхан Швейцари, Австри, Унгарт шувууны ханиадны вирус илэрсэн цөөн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд 30.000 тахиаг устгалд оруулжээ   
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй