Шууд Chart

ОХУ Ирантай харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна

2016-11-15 16:23:18

ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкогийн Иран улсад хийж байгаа айлчлал өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай хэлэлцээ хийснээр үргэлжилжээ. Хатагтай Валентина Матвиенко нь эрэмбээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дараа орох өндөр албан тушаалтан юм.

Тэрбээр 12 жилийн өмнө Санкт Петербург хотын даргаар ажиллаж байх үедээ Иран улсад айлчилж байсан байна. Матвиенкогийн энэхүү айлчлал Орос, Ираны эдийн засгийн харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салан тусгаарлахын эсрэг тэмцлийг өргөжүүлэх зорилготой юм байна.

Түүнийг ОХУ-ын Холбооны зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Виктор Озеров болон парламентын хэд хэдэн гишүүн дагалдан явж байна. Сүүлийн жилүүдэд Орос, Ираны харилцаа сэргэж, хоёр талын харилцан айлчлал нэмэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Ирантай харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй