Шууд Chart

Турк Европын холбоонд гишүүнчлэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй

2016-11-15 16:33:57

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган Европын холбоотой харилцаа нь муудсан ийм үед тус холбоонд гишүүнчлэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй тухайгаа мэдэгдсэн байна.

Тэрбээр өчигдөр Анкара хотноо газар тариалан эрхлэгчидтэй уулзалт хийх үедээ он дуустал түр хүлээ, шинэ он гарахаар Европын холбоонд Турк гишүүнчлэх эсэхээ ард иргэдээсээ асууж ч магадгүй гэж мэдэгджээ.

Эрдоганы энэ мэдэгдэл Туркийг сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүчээр дарж байна, үүний нь хариуд эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоож магадгүй гэж өнгөрсөн амралтын өдөр Европын Парламентын дарга Мартин Шульцийн анхааруулсан мэдэгдлийн хариу гэж олон улс харж байна.

Мөн Туркийн Ерөнхийлөгч Европын холбоог өгсөн амлалтандаа хүрдэггүй, улс орноосоо салан тусгаарлах үзэлтэй Курдын зэвсэгт дайчдыг дэмждэг гэж буруутгасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк Европын холбоонд гишүүнчлэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй