Дэлхийн цаг уурын байгууллагаас 2016 он хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй байгаа тухай мэдэгджээ. Тус агентлаг дэлхийн улс орнуудаас цаг уурын холбогдолтой мэдээллийг нь авч, судалгаа хийсний дүнд энэ онд дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс буюу 19 дүгээр зуунд цаг агаарын хэмийг хэмжиж эхэлснээс хойш цельсийн 1.2 хэмээр давах төлөвтэй байгааг тогтоосон байна.

Марокко улсад болж байгаа "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал"-ын үеэр энэхүү судалгааны дүнг танилцуулжээ. Судалгаанд дурдсанаар 2016 оны 1-9 дүгээр сарын хооронд дэлхийн агаарын дундаж хэм 1961-1990 оны мөн үеийн дундаж хэм болох цельсийн 14 хэмээс 0.88 хэмээр нэмэгдсэн болохыг тогтоожээ.
Түүнчлэн өнгөрсөн онд дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1 хэмээр давж, 2015 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж өнгөрсөн юм. Мөн "Дэлхийн систем, шинжлэх ухааны мэдээллийн сэтгүүл" түүхий нүүрс болон аж үйлдвэрүүдээс ялгарсан хүлэмжийн хий дэлхий даяар энэ онд 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарах төлөвтэй байгааг мэдэгдсэн байна. Түүнчлэн Мароккод болж байгаа НҮБ-ын хурлын байрны гадаа иргэд цуглаж, дэлхий даяар хүлэмжийн хий ялгаруулалтаа боломжит бүх түвшинд бууруулахыг уриалж буй аж.
| Дэлхийн цаг уурын байгууллага: 2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй | ||
| Үзсэн: 3289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.