Шууд Chart

Хог хаягдлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байна

2016-11-15 17:03:31

Аргентинд сайн дурынхан эмзэг бүлгийн иргэдэд зориулж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ашиглах замаар эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход тусламж үзүүлж байна. Тус улсын "Суманда инержи" төрийн бус байгууллагын сайн дурынхан Аргентины нийслэл Буэнос-Айрос хотоос  хойд хэсэгт 40 км-ийн зайд орших Гаарин тосгоны нэгэн гэр бүлд  нарны зай хураагуурыг барьж өгчээ.

Үүнийг олон улсад нарны коллектор хэмээн нэрлэдэг. "Суманда инержи" төрийн бус байгууллагын нийт 40 сайн дурынхан дахин боловсруулж ашиглах боломжтой лааз, хуванцар хог хаягдал, сүүний сав зэргийг ашиглаж,  нарны зай хураагуурыг ердөө 2 цагийн дотор угсарсан байна. Энэхүү угсарсан нарны зай хураагуур нь нарнаас эрчим хүчийг өөртөө хуримтлуулна.

Хуримтлуулсан нарны эрчим хүчээр  газ болон ямар нэгэн тогны тусламжгүйгээр усыг халааж, буцалгах хүчин чадалтай юм. Энэхүү халаагуурын ерөнхий ажиллах систем нь нарны коллекторт хуримтлагдсан эрчим хүч хоолойн доторх усыг халааж, халсан ус, их хэмжээний ус хадгалах сав руу орно. Ус хадгалах сав руу орсон халуун ус нь бүхэл шөнийн турш халуунаа барьж байдаг байна. Энэ сайн дурын ажил "Суманда инержиг-ийн анхны ажил биш юм. 2014 оноос анх уг ажлыг санаачлан хэрэгжүүлж, одоогийн байдлаар нийт 36 нарны зайн хураагуурыг угсарч, иргэдэд тусламж үзүүлээд байгаа юм байна.

Түүнчлэн тус төрийн бус байгууллагаас хүмүүс зөвхөн бэлэн бүтээгдэхүүнээр туслах биш,  нарны зайн хураагуурыг хэрхэн хийх талаар 2 өдрийн сургалтыг ч зохион байгуулдаг. Уг сургалт нь 600 аргентин песо буюу 40 америк долларын үнэтэй байдаг юм. Тэд иймэрхүү төрлийн үйл ажиллагаа эрхэлж, жилдээ 3 мянга орчим иргэдэд тусламж үзүүлдэг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хог хаягдлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж байна  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй