АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тухай Орос хэл дээр гарсан номын зохиогч өөрийгөө АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “баатар” хэмээн тодорхойлжээ.
Дональд Трампыг дэмжигч, зохиолч Кирилл Бенедиктов Хиллари Клинтоны ялалтын талаар урьдчилсан таамаг дэвшүүлсэн ч гэсэн Дональд Трампыг ялна гэдэгт итгэлтэй байсан гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Дональд Трампын тухай “Хар хун” нэртэй шинэ ном гаргасан Кирилл Бенедиктов "Трамп “системийн эсрэг тэмцсэн” гэдгээ хэлсэн нь Клинтоны тухай ном бичихээс Трампын талаар бичих сонирхлыг илүү өдөөж өгсөн" гэж ном бичих болсон үндэслэлээ тайлбарлажээ.
Номын худалдаачид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Трампын тухай “Хар хун” хэмээх энэхүү номыг борлуулахын тулд сурталчилгаа хийх шаардлага гарч байсан ч Дональд Трамп сонгуульд ялалт байгуулсны дараа "Хар хун" номын борлуулалт эрс нэмэгджээ.
| ОХУ-д Дональд Трампын тухай ном эрэлттэй байна | ||
| Үзсэн: 899 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.