Өчигдөр хуралдсан Улсын Онцгой комиссын хуралдааны асуудлаар өнөөдөр Нийслэлийн Онцгой хуралдаан болж цаг агаарын таагүй нөхцлийг хэрхэн даван гарах талаар хэлэлцлээ.
Хойд туйлийн хүйтэн агаар манай нутгийг чиглэн ирж байгаа гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан. Маргаашнаас зарим газраар хур тундас орж цаг агаар хүйтэрч эхэлнэ. Улаанбаатар хотын хувьд хүйтний эрч хамгийн их чангарах үе нь 11 дүгээр сарын 19, 20, 21-ий өдрүүд байх төлөвтэй байна.
11 дүгээр сарын дундуур 30-35 хэм хүрч хүйтэрч байсан тохиолдол сүүлийн 10 жилийн турш тохиолдоогүй. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаагүй үед ингэж хүйтрэх нь хотод нэлээн эрсдэл үүсгэж болзошгүйг албаныхан хэлж байна. Ялангуяа халтиргаа гулгаанаас үүдэж зам тээврийн осол нэмэгдэх магадлал өндөр байна. Өнгөрсөн өвлийн турш нийслэл хотод нийтдээ 13 удаа цас орж байсан бол энэ жилийн хувьд сүүлийн 20 гаруйхан хоногийн хугацаанд 11 удаа их бага хэмжээгээр цас оржээ. Тиймээс нийслэлийн онцгой комиссын дарга болзошгүй эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үүрэг даалгаварыг комиссын гишүүдэд өглөө.
| Яармаг, Сонгино орчимд 30-35 хэм хүрч, хүйтэрнэ | ||
| Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.