Шууд Chart

“Үхлийн тэнгис”-ийг гатлах аялал хийжээ

2016-11-17 14:47:56

Усанд сэлэлтээр хичээллэдэг бүлэг хүмүүс далайн ёроолын экологийн доройтлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Йорданаас Израиль хүртэл үргэлжилдэг Үхлийн тэнгисийг гатлан, дээд амжилт тогтоох анхны оролдлого хийжээ. Израиль, Палестин, Өмнөд Африк, Англи, Дани, Испани, Шинэ Зеландаас оролцсон 25 хүний бүрэлдэхүүнтэй баг мягмар гарагийн өглөө үүрээр аяллаа хийжээ.

Тэднийг эм бэлдмэл, цэвэр ус, хоол хүнсний нөөцтэй усан онгоцууд дагалдан явж, аюулгүй байдалд нь анхаарсан байна. Усанд сэлэгчид идэмхий бодистой, хэт давсархаг, эрдэс бодистой уснаас өөрийгөө хамгаалах зориулалттай тусгай маск, нүдээ хамгаалах шил зүүж, живэхээс сэргийлж аврах хантааз зэргийг өмсчээ.

Энэхүү эрсдэлтэй аяллыг усны түвшин нь түүхэн цаг үеийнхээс гуравны нэг хувиар багассан Үхлийн Тэнгисийн “экологийн сүйрэл”-ийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Йордан Голын төслийн менежер Мира Эдэлштейн зохион байгуулжээ. Сүүлийн жилүүдэд Үхлийн тэнгисийн ус эрчимтэй ширгэж байгаа юм. Учир нь хойд хэсэг рүү нь цутгадаг Йордан голын усны урсгах чиглэл өөрчлөгдсөнтэй нэг талаар холбоотой гэж экологичид үздэг юм байна. Дашрамд сонирхуулахад дэлхийн хамгийн их нартай байдаг газар нь Үхлийн тэнгис юм байна.

Тэнд жилийн 365 хоногийн 330 хоногт нь халуун нар төөнөж байдаг юм байна. Үхлийн тэнгис нь дэлхийн хамгийн их давстай тэнгисүүдийн нэг учраас энэ тэнгисийг бас Давст тэнгис ч гэж нэрийддэг. Энэхүү тэнгис нь зүүн талаар Йордан, баруун талаараа Израиль, Палестинтай залгаа оршдог. Энэ тэнгист жилд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин очдог, Ойрхи Дорнодын аялал жуулчлалын гол газруудын нэгд тооцогддог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Үхлийн тэнгис”-ийг гатлах аялал хийжээ  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.126.89.xxx] 2016-11-17 16:45
jibne gej baih gee.
Зочин [66.181.185.xxx] 2016-11-17 15:35
сөнөсөн тэнгис гж бичих

Бидэнтэй нэгдээрэй