Шууд Chart

Нийгмийн халамжийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэгчид жагсч байна

2016-11-17 16:06:42

Бразилын нийслэл хотод  болсон  эсэргүүцлийн  жагсаалд  оролцогчид  Үндэсний Конгрессын  ордон руу дайран орж, парламентын чуулганы танхимыг  эзэлцгээсэн  байна. Зарим нь Үндэсний  конгрессын  даргын  суудлыг  эзлэн  сууж,  индэр  дээр зогсоцгоож  байлаа.  Цагдаа нар  эсэргүүцлийн энэ  жагсаалд   оролцогчдыг  парламентын  ордноос  гаргахыг  чармайж  байжээ.  

Бразилын  засгийн газар   ирэх  20  жилийн  туршид  нийгмийн  халамжийг  царцаах  санаачилга  гаргасан нь олон нийтийг  эсэргүүцэн  жагсахад хүргэсэн  байна. Тэд засгийн газрын  энэ  төлөвлөгөөг  эсэргүүцэн  сүүлийн  7 хоногийн  туршид  жагсаал  цуглаан хийж  байгаа юм.  Жагсаалд үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож байгаа бөгөөд тэд  27 мужийн  18-д  нь  ийм  эсэргүүцлийн хөдөлгөөн  өрнөж байна.

Ерөнхийлөгч Мишел Темерийн  засгийн газар  төсвийн зардлыг бууруулахын тулд эрүүл мэнд, боловсролын  салбарын  бүх  зардлыг  царцаах  санаачилга  гаргасан  юм.  Мөн зардлыг  бууруулахын  тулд  тэтгэврийн  системд  шинэтгэл  хийхээр  төлөвлөж  байгаа юм.  Гэвч  Темерийн засгийн газарт  төлөвлөсөн  энэ шинэтгэлээ  хийхэд амаргүй байх болно гэж  ажиглагчид тэмдэглэж  байна.  Учир   авилгын  томоохон шуугиануудаас болоод   улс  төрчдөд итгэх  иргэдийн итгэл  буураад  байгаа юм.  Мишел Темерийн түр засгийн газар  өнгөрсөн   5  сард  эмхлэн байгуулагдсан  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийгмийн халамжийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэгчид жагсч байна  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй