Шууд Chart

"Байконур"-аас олон улсын сансрын нисэгчдийн багийн суусан хөлөг амжилттай хөөрлөө

2016-11-18 12:11:13

"Союз МС 03" хөлөг пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Байконур" сансрын буудлаас амжилттай хөөрөөд байна.  Тус хөлөг  олон улсын сансрын станцад  олон улсын сансрын нисэгчдийг  хүргэх юм.  50  дахь удаагийн  олон улсын сансрын  нисэгчдийн  багт Оросын  сансрын  нисэгч  Олег Новицкий,  НАСА-гийн  одон  орон  судлаач  Пегги Уитсон,  Европын  сансрын  агентлагийн  одон орон судлаач  Том Песке  нар багтжээ.

Тус багийн  нислэгийг  11 дүгээр сарын 16-нд гэж товлож  байсан боловч баллистикийн  илүү сайн  нөхцлийг хангахын  тулд   нэг  хоногоор ийнхүү хойшлуулсан юм байна. Сансрын нисэгчдийн хөлөг "Байконур" буудлаас  хөөрснөөс хойш  9 минутын дараа  олон улсын  сансрын  станц руу чиглэн явжээ.

Станцад  хүрэх  автомат удирдлага бүхий нислэг нь хоёр хоног үргэлжлэх  бөгөөд энэ нь шинэ хөлөг  онгоцоо туршин шалгахтай холбоотой юм байна.  "Союз  МС 03" хөлгийн  бараг  бүх  дотоод систем шинэчлэгдсэн байна. Мөн олон улсын сансрын станцтай  залгагдах,  салгагдах систем нь ч  шинэчлэгджээ.

Түүнчлэн  эрчим хүчний хангамжийн системийг нь сайжруулсны  дээр нарны  зай  нь  илүү их эрчим хүч гаргах  чадалтай болжээ. Хамгийн чухал нь   тус хөлөг сансрын  хог,  бичил  сүүлт  одноос нэмэлт  хамгаалалттай  болжээ.  Одоогоор   шинэ  цувралын хоёр ч сансрын  хөлгийг үйлдвэрлэн гаргаад байна. "Байконур" сансрын  буудлаас өнөөдөр хөөрсөн "Союз" хөлгийнхөн энэ сарын 20-ны өдөр олон улсын сансрын станцтай  залгагдах юм байна.  Одоо  тус станцад  Оросын хоёр,  Америкийн нэг сансрын нисэгч ажиллаж байгаа юм. Тэд өнгөрсөн долоодугаар сарын 7-ны  өдөр "Байконур" сансрын буудлаас  тойрог зам руу хөөрсөн билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Байконур"-аас олон улсын сансрын нисэгчдийн багийн суусан хөлөг амжилттай хөөрлөө   
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
boldoo [139.5.217.xxx] 2016-11-18 13:14
baikonur Mongold bsan odoohon doo Nazarbaeb tur ezemshij bgaa
aaa [103.9.90.xxx] 2016-11-18 13:04
байканур гэж хаана байдаг бэ
Зочин [66.181.185.xxx] 2016-11-18 13:40
байконурыг одоо мэдэхгүй байна уу. юу ч гэх вэ дээ.
Зочин [112.72.11.xxx] 2016-11-18 13:43
Баян-Өлгийд байдаг юм уу

Бидэнтэй нэгдээрэй