Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун "Хүндэт легионы одон" хүртлээ

2016-11-18 13:00:00

Франц улс  НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мунд  олон  улсын үйл хэрэгт  амжилттай  зүтгэснийг  үнэлэн  "Хүндэт Легионы одон"-гоор  шагналаа. Шагнал  гардуулах ёслолын  ажиллагаа өчигдөр  Францын  Ерөнхийлөгчийн ордонд  болсон  юм. Францын  Ерөнхийлөгч  Франсуа  Олланд  энэ үеэр  Пан Ги Мун  олон улсын  өмнө тулгамдаж  байгаа асуудлуудыг  түүний дотор  мөргөлдөөнийг зохицуулахад ихээхэн гүйцэтгэснийг  онцлон мэдэгдсэн  байна.

Мөн  Францын  Ерөнхийлөгч  олон улсын  хамтын  нийгэмлэгийн тэргүүнд энэ нэр хүндтэй  шагналаа гардуулж  өгөхдөө 10  жилийн  өмнө НҮБ-ын  Ерөнхий ассамблей  энэ  өндөр албан тушаалд  туршлагатай дипломатч,  улс төрч  төдийгүй дайны  үед  хүүхэд   байна гэдэг орон гэргүй  болж   дүрвэгч болж ямар  байдгийг мэдэрсэн, дайны  гамшиг  аюулыг таньсан  хүнийг  сонгосныг сануулсан  юм. 

Мөн Пан Ги Мун  НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын  албыг  хаших хугацаандаа  энхийг  сахиулах  ажиллагааг эн тэргүүнд  тавьж ирснийг нь  үнэлж  буйгаа  ч илэрхийлсэн юм. Түүнчлэн  эх дэлхийд энх амгалан  тогтоох  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг  бол  биелэгдэшгүй  ч   энэ  албыг  амжилттай хашиж чадсан гэж Франсуа  Олланд Ерөнхийлөгч мэдэгдсэн.

Мөн  Сири дэх эмгэнэлт хэрэг олон улсын  хамтын  нийгэмлэгийнхний хувьд жинхэнэ  сорил  болж  байгааг  энэ үеэр онцлоод  одоог хүртэл  Алеппо  хотод бөмбөгдөлт  үргэлжилж, энгийн иргэд зовж  шаналсаар  байгааг анхааруулсан юм.

НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Пан Ги Мун хариуд нь  ийм өндөр, нэр хүндтэй  шагнал  олгосонд талархаж  байгаагаа  илэрхийлсэн байна.  Тэрбээр  дэлхийд  энх тайван аюулгүй  байдлыг  бэхжүүлж,  тогтвортой хөгжлийг  ханган,  уур  амьсгалын өөрчлөлттэй  тэмцэхийн  тулд  Франц НҮБ  идэвхтэй хамтран ажиллаж байсныг тэмдэглэн хэлсэн юм.

Францын төрийн  шагнал  болох "Хүндэт  Легионы одон"-г 1802 онд  Напалеон  Бонапартын  санаачлан гардуулж  эхэлсэн билээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун "Хүндэт легионы одон" хүртлээ   
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй