Шууд Chart

Хятадын удирдагч Эквадорт айлчилж байна

2016-11-18 13:10:00

Хятадын удирдагч Си Зиньпин  Эквадор улсад  төрийн айлчлал  хийхээр  өчигдөр хүрэлцэн очоод  байна.  Эквадорын Ерөнхийлөгч  Рафаэль Корреа  гэргий болон албаны  бусад хүмүүсийнхээ хамтаар "Марскаль" нисэх онгоцны  буудалд  Хятадын удирдагчийг угтан  авсан  байна. 

Ийнхүү Хятадын  удирдагч  Си Зиньпин  2013  онд  үүрэгт  ажилдаа орсноосоо хойш  Эквадорт гурав дахь удаагаа  айлчилж  байгаа нь энэ юм. Эквадорын  Ерөнхийлөгч  Хятадын  даргыг угтан  авах үеэрээ  энэ удаагийн дээд  уулзалт хэлэлцээ хоёр орны  харилцааг  улам бүр бэхжүүлнэ гэдэгт  итгэлтэй  байгаагаа илэрхийлсэн  байна. 

Өнөөдөр  Хятадын удирдагчийн айлчлалын  хөтөлбөрт Кока Кода  Синклэйр  усан  цахилгаан  станцыг  ёслол   төгөлдөр  нээх арга  хэмжээ  багтсан байгаа юм.  Энэ  усан цахилгаан  станцыг   Эквадор  Хятадын  тал хамтран  барьсан юм.  Тус станцын  Амазоны  сав  газарт  багтдаг  Кока голын эрэг  дээр  барьж байгуулсан юм. 

Шинэ  усан  цахилгаан станцын барилгын ажил  2010  онд эхэлсэн  бөгөөд  өртөг нь  2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Станцыг ашиглалтад  оруулснаар  хагас мянган  мегаватт  эрчим хүч  үйлдвэрлэх  юм байна.  Энэ нь  Эквадорын  эрчим хүчний нийт  хэрэглээний тал хувь нь гэсэн  үг  юм байна.

Ер нь  Хятад  Эквадор улсууд хамтын  ажиллагааны  200  гаруй  гэрээ  хэлэлцээрт гарын үсэг  зурсан байдгаас хамгийн  томоохон хөрөнгө оруулалт,  хамтын  ажиллагааны  төсөл нь усан цахилгаан станцынх  юм.  Мөн  өнөөдөр  Эквадор, Хятадын  удирдагчдийн уулзалт  болно. Хятадын дарга  Си Зиньпин  үдээс хойш  Перугийн Лима хотыг  зорино.  Тус  хотод болох  Ази Номхон далайн  эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын дээд уулзалтад оролцох  юм байна.  Харин  Лимад  болох дээд уулзалтад  оролцсоныхоо дараагаар Аргентинд айлчлах юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын удирдагч Эквадорт айлчилж байна   
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй