Шууд Chart

Москвад мөсөн гулгуурын талбайнууд нээгдэж эхэлжээ

2016-11-18 12:50:50

Москва хотын Горькийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн дэх мөсөн гулгуурын талбай нээлтээ хийгээд байна. Стрит арт загварын  хамгийн  өнгөлөг, гэрэлтэй  мөсөн талбайн нээлтийг өчигдөр  орой  хийсэн  нь  энэ өвлийн хамгийн  гол баяр,  үйл  явдал  байлаа.

Энэ жил Оросын нэртэй  зураачид хамтран  мөсөн гулгуурын талбайн  эргэн тойронд  орших барилга байгууламжуудыг уран  зургийн талбараа  болгосон  байна.  Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэнгийн   төв  усан оргилуур хүртэл  гудамжны  урлагийн  бүтээл  болж  хувирчээ.

Мөсөн гулгуурын талбайн нээлтэд Британийн "Эн Зэт", "Си эй  Лайнс" хамтлагийнхан урилгаар оролцжээ.  Энэ  жил  мөсөн  гулгуурын талбайн гэрэлтүүлгийг өөрчилсөн  байна.  Тухайлбал, зүүдэг  дэнлүүний оронд  геометрийн гэрэлтдэг дүрс тавьсан байна.

Харин мөсөн дор нийт 33  мянган  ширхэг  гэрэл  суурилуулсан байна.  Энэ  жил  нийт  380  хос  тэшүүр шинээр худалдаж  авсан  бөгөөд  барьцаагүйгээр түрээслэх боломжтой болгосон  байна.  Горькийн  нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбайд нэгэн  зэрэг дөрвөн мянган  хүн гулгах боломжтой юм байна.

Ер нь бол ОХУ-ын нийслэл Москва  хотод  хиймэл  мөстэй  200 талбай,  харин  жинхэнэ  мөсөөр хийсэн  мянга гаруй талбайд гулгах боломжтой  юм байна. Харин тэдгээрээс хамгийн том нь  ардын  аж ахуйн ололт амжилтын үзэсгэлэнд  буюу  ВДНХ-д  ирэх 25-ны өдөр нээлтээ хийх  мөсөн гулгуурын талбай юм.

Энэ  жил тус талбайг  гэрлэн  чимэглэлүүд, амьтдын дүрсээр гоёх юм байна. Учир нь 2016 оныг Орост экологийн жил болгон зарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад мөсөн гулгуурын талбайнууд нээгдэж эхэлжээ   
Үзсэн: 1249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй