Шууд Chart

Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн уулзалт болж байна

2016-11-18 13:03:41

Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багынхан хуралдаж байна.  Уг хурлыг Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д.Очирбат удирдан явуулж байгаа юм. Хурлаар 2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын цаг уурын төлөв байдал, Эрүүл мэндийн салбарын энэ оны өвөлжилтийн бэлэн байдал, авч хэрэгжүүлж байгаа асуудлуудаар санал солилцож ,мэдээлэл сонсож байна. Мөн энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд онцгой байдлын ерөнхий газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус байгууллагын мэргэжилтэн мэдээлэл өгөх юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн уулзалт болж байна  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй