Шууд Chart

Майкл Флиннд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллах санал тавьжээ

2016-11-18 14:56:00

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трамп батлан хамгаалах яамны тагнуулын удирдах газрын дарга асан Майкл  Флиннд Ерөнхийлөгчийн шинэ  засаг захиргаанд  үндэсний аюулгүй байдлын асуудлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллах санал  тавьсан  байна.  Энэ тухай "Ассошэйтэд пресс" агентлаг  мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Гэхдээ  Флинн  Дональд Трампын  саналыг  хүлээж  авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн  үндэсний  аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөд  нэр  дэвшигчийг Конгрессоор  батлуулах шаардлага байдаггүй.  Тиймээс  Флинн  Трампын  энэ саналыг  хүлээн авахыг  зөвшөөрвөл үүрэгт ажилдаа  орсных нь дараа  шууд  томилогдоно гэсэн үг юм.

Өдгөө 57 настай Майкл Флинн нь  2012-2014  оны  хооронд Батлан хамгаалах  яамны  тагнуулын  удирдах газрыг  тэргүүлж  байсан юм.  Тэрбээр  Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компанид Трампын  гол зөвлөхөөр  ажиллаж  байсан нэгэн юм.  Үүний өмнө  "Нью-Йорк таймс" сонинд  түүнийг  Америкийн Батлан хамгаалах  яамыг  тэргүүлэх  магадлалтай  хүний нэг гэж бичиж  байсан.

Түүнчлэн  Үндэсний тагнуулын  газрын захирлын  албанд нэрийг нь дэвшүүлэх  магадлал  өндөр гэдэг  таамаг  ч  гарч байгааг  бичсэн  байсан юм.     Үүнтэй холбоотойгоор "Политико" сонин  Флинны нэрийг  Батлан хамгаалахын  сайдад  дэвшүүлбэл  саад  учирч  мэдэхийг  сануулж байсан.

Тодруулбал, хуулийн дагуу мэргэжлийн цэргийн  хүн Пентагоны  тэргүүн  болох болбол  чөлөөнд гарснаас  нь хойш долоон жил өнгөрсөн  байх  ёстой  байдаг  байна.  Гэвч  Флинн  2014  онд  л албан ёсоор  чөлөөнд  гарсан  байна.

Харин түүний нэр дурдагдаж  байгаа бусад  албан тушаалуудад ийм хязгаарлалт байдаггүй аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майкл Флиннд Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллах санал тавьжээ  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй