Шууд Chart

Венесуэл улс Хятадын компанитай газрын тосны олборлолт нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ

2016-11-18 15:06:08

Венесуэлийн Засгийн газар Хятадын "Си Эн Пи Си" компанитай  2.2 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтын үр дүнд  газрын  тосны  олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн  тохиролцоог  хийсэн  байна. Энэ  гэрээнд өчигдөр  Венесуэлийн  газрын тосны  сайд  Эулихио  дель Пино,  Хятадын төрийн  мэдлийн компанийн захирлуудын зөвлөлийн дарга  Ван Илин нар  нийслэл  Каракас  хотноо  гарын үсэг зурсан  байна.

Гэрээний  дагуу хийгдэх хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Венесуэлийн газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 277 мянган  баррелиар нэмэгдүүлж  800 мянгад  хүргэхээр төлөвлөсөн  байна.

Хөрөнгө оруулалтыг  Хятад  дахь  газрын  тос  боловсруулах шинэ  үйлдвэрийн  барилгын  ажлыг  дуусгах,  Венесуэл дэх Петрозумано, ПетроУрика болон Синовенса хамарсан үйлдвэрүүдийн  газрын тосны  олборлолтыг  нэмэгдүүлэхэд  зарцуулах  юм байна.

Газрын тос олборлогч орнууд олборлолтынхоо хэмжээг бууруулах тохиролцоонд хүрэхийг чармайж байгаа үед Венесуэл  Хятад  улсууд  олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн гэрээг байгуулаад  байгааг мэргэжилтнүүд  сануулж  байна.  Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Алжирт  болсон ОПЕК-ын  уулзалтаар  газрын  тосны  олборлолтын хэмжээг хоногт  32.5-33  сая  баррель болгон бууруулах урьдчилсан  тохиролцоонд хүрсэн юм. 

Одоогоор газрын  тос олборлогч  улс орнууд  яг  хэдий  хэмжээгээр  олборлолтоо бууруулах  нь тодорхойгүй байгаа юм.  Харин   ирэх  30-нд  Вена хотноо болох ОПЕК-ын  албан ёсны  уулзалтаас  энэ  шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэл улс Хятадын компанитай газрын тосны олборлолт нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ   
Үзсэн: 2257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй