Энэтхэгийн Засгийн газар хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр солиулахад хязгаар тогтоосон байна. Энэ сарын 9-нөөс эхлэн сүүдрийн эдийн засаг, авлига, хуурамч мөнгө үйлдвэрлэгчид, терроризмыг санхүүжүүлэгчидтэй тэмцэх зорилгоор 500 болон мянгатын рупиг гүйлгээнээс эргүүлэн татах болсон.
Үүнтэй холбоотой мөнгөө солиулах иргэд уртаас урт дараалалд зогсох болсон. Бүр таван өдрийн туршид дарааллаа хүлээн зогсох нь байнгын үзэгдэл болсон байна. Нэг хүнд 4500 рупи солих боломж олгож байсныгаа өчигдрөөс 2000 болгож бууруулсан байна. Энэ нь бүх хүнд мөнгөө солиулах боломж олгох гэсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Мөн эхэндээ нэг хүн хэдэн ч удаа мөнгөө солиулах боломжтой байсан бол одоо ганц л удаа ийм боломж олгож буй юм байна.
Олон дахин мөнгө солиулах боломжийг нь хаахын тулд мөнгөө солиулсан иргэдийн хуруун дээр бэхээр тэмдэглэгээ тавьж байна. Мөн Энэтхэгийн Засгийн газар фермерүүдэд давуу боломжийг олгохыг чармайж байна. Одоо ургацаа тариалах улирал болж байгаа ч фермерүүдэд шинэ мөнгөн тэмдэгт байхгүйгээс болж шаардлагатай зүйлсээ худалдан авч чадахгүй байгаагаас тариалалт хийж чадахгүйд хүрчээ.
Тиймээс фермерүүдэд 25 мянган рупи солиулах боломж олгосон байна. Үүний зэрэгцээ Засгийн газар ургацын даатгалын мөнгөө төлөх хугацааг нь 15 хоногоор сунгасан байна. Мөн Энэтхэгийн Засгийн газар шинээр гэр бүл болж хурим хийх гэж байгаа хүмүүст банкин дахь данснаасаа 250 мянган рупиг шинэ мөнгөн тэмдэгтээр авах боломжийг олгожээ.
| Энэтхэгт хуучин мөнгөн дэвсгэртээ солиулах гэсэн иргэдийн урт дараалал хэвээрээ байна | ||
| Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.