Нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний зам гарцыг чөлөөлөх ажил эхэллээ. Тухайлбал БЗД-ийн засаг даргын тушаалаар явган хүний зам дээр барьсан дэлгүүрийн зориулалттай барилгуудыг буулгахаар боллоо. Үүнд “Сандэй” худалдааны төвийн замын эсрэг талд явган хүний зам дээрх Солонгос барааны дэлгүүр, “Отгон тэнгэр” их сургуулийн хажуугийн нийтийн эзэмшлийн талбайд байрлах “Гэр бүлийн дэлгүүр” зэргийг хамруулсан байна. Мөн тус дүүргийн XII хороо Чулуун овоо орчим явган хүний зам болон үерийн далангийн газар оролцуулан барилгын ажил эхэлснийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоожээ. Тус ажлыг замын цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж байна.
Зам хаасан барилгуудыг нурааж эхэллээ | ||
Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.