Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас “Шинэ санаа - шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа. Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудал, хот байгуулалт, хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх, хотын хөгжилд оруулах иргэдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөгжлийн шинэ шийдэл бүхий техник, технологийг нэвтрүүлэх, шинэ санаа санаачилгыг дэмжин ажиллахад оршиж байна.
“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдаан нь үндсэн 3 төслийн хүрээнд явагдана. Үүнд:
Нэгдүгээрт: “Ухаалаг Улаанбаатар” - Дэд бүтэц, хот байгуулалтын салбарт тулгамдаж байгаа асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх,
Хоёрдугаарт: “Цэвэр Улаанбаатар” - Агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол, ус хангамжийн зохистой хэрэглээ, саарал усны ашиглалт зэрэг хүрээлэн буй орчны тулгамдаж байгаа асуудлыг шинэ шийдэл бүхий техник технологид түшиглэн шийдвэрлэх
Гуравдугаарт: “Аз жаргалтай Улаанбаатар” сэдвийн хүрээнд өдрөөс өдөрт нийслэл хотоо аз жаргалтай хот болгон хөгжүүлэхэд хотын иргэд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, аж байдлыг дээшлүүлэх, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шинэ шийдлээр шийдвэрлэх зэрэг 3 төрлөөр зохиогдоно.
Уралдаанд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ахмад, оюутан залуус оролцох боломжтой. Төслийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын 520 тоотод арваннэгдүгээр сарын 21-ны өдрийн 17 цаг хүртэл хүлээн авах юм байна.
| “Шинэ санаа - шилдэг инноваци” төслийн уралдаан зарлалаа | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.