Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбогдох хэрэг улам газар авсаар байна. Түүнийг огцрохыг шаардсан иргэд энэ амралтын өдрүүдэд мөн л жагсаал зохион байгуулсан бол эрх баригч нам болоод сөрөг хүчнийхэн бүгдээрээ Пак Гын Хэ-д хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ.
Өчигдөр Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил болон хоёр зөвлөхийг нь эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцад халдсан гэх мэт үндэслэлээр буруутган, ялласан байна. Үүнтэй холбоотойгоор прокурорынхон мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Пак нь энэ хэрэгтэй холбоотой нь бараг тодорхой болоод байгаа учир түүнээс яаралтай мэдүүлэг авах шаардлагатай гэсэн байна.
Мөн Ерөнхийлөгчийн албаныхан өмнө нь прокурорынхонтой хамтран ажиллана гэж мэдэгдэж байсан ч ингэж ажиллахгүй байгаа тухай мэдэгдлээ. Учир нь Ерөнхийлөгчийн өмгөөлөгч хууль хяналтынхны тулгаж байгаа энэ хэрэг бол улс төрийн шинж чанартай худал гүтгэлэг, Ерөнхийлөгч энэ хэрэгт огт хамаагүй тухай өчигдөр мэдэгдсэн юм. Хоёр талын энэ мэдэгдэл хууль тогтоогчдыг яаралтай хуралдахад хүргэсэн байна.
Сөрөг хүчний гол намууд болоод Ерөнхийлөгч Пак-ын эрх баригч Синури намынхан бүгдээрээ Ерөнхийлөгчөөс мэдүүлэг авч, хариуцлага тооцох ажлыг эхлүүлэхийг уриалаад байна. Ард иргэдийн дунд дэмжлэг нь 5 хүрэхгүй хувьтай байгаа Ерөнхийлөгч Пак-ыг огцрохыг шаардсан жагсаалд 500.000 гаруй хүн оролцсон гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. Чой Сун Сил-ийн хэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед зохион байгуулагдах болсон Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал сүүлийн 30 гаруй жил болоогүй хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал гэдгээрээ онцлог юм.
| Хууль тогтоогчид Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д хариуцлага тооцохыг шаардаж байна | ||
| Үзсэн: 653 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.