Шууд Chart

Обама олон улсын тавцанд байр сууриа илэрхийллээ

2016-11-21 12:03:02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Перугийн Лима хотноо болж өндөрлөсөн Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 21 гаруй орны төр засгийн тэргүүн оролцсон.

Уулзалтын төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн бага хурал хийж, олон асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр хамгийн сүүлийн удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр талт уулзалт хийж, Украин, Сирийн асуудлаар ярилцсан байна. Удаан үргэлжлээгүй энэ уулзалт найрсаг уур амьсгал дунд болж өнгөрсөн боловч хоёр талын улс төрийн ялгаатай байр суурь хэвээр байгаа тухай тэрбээр мэдэгдсэн юм.

Мөн АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Америкийн санал зөрүүтэй асуудалд хандахдаа үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих хэрэгтэйг ч сануулсан байна. Мөн АНУ-ын шинэ засаг захиргаа өнгөрсөн хугацааны турш дэмжигдсээр ирсэн чөлөөт худалдааны гэрээ, хэлцлүүдийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа ч илэрхийллээ.

Энэ нь хөрөнгөтнүүдийн гарт хэт их эрх мэдэл, ашиг төвлөрөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд чөлөөт худалдаа нь өнгөрсөн 10 гаруй жилийн турш дэлхий даяар хэдэн тэрбум хүний аж амьдрал сайжрахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг ч онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Обама олон улсын тавцанд байр сууриа илэрхийллээ   
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй