Энэтхэгийн хойд нутгийн Уттар Парадеш мужид буухиа галт тэрэг осолдож, улмаар 115 хүн амь насаа алдаж, 150 гаруй хүн бэртэж гэмтжээ. Орон нутгийн цагаар ням гарагийн 03:00 цагт Канпур хотын ойролцоо уг осол гарсан бөгөөд аврах албаныхан шархадсан зорчигчдыг аврах болон амиа алдсан хүмүүсийн цогцсыг галт тэрэг доороос гаргах ажлыг явуулсаар байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Ослын шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй боловч албан бус эх сурвалжийн мэдээлснээр галт тэрэгний үйл ажиллагааны доголдол олон хүний аминд хүрсэн осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй юм байна.
Одоогийн байдлаар амь насаа алдсан хүний тоо 115-д хүрсэн ч энэ нь цааш нэмэгдэж магадлалтай аж. Нийтдээ цуваа 14 галт тэрэг явснаас толгой галт тэрэгтэй хамгийн ойр байсан эхний хоёр галт тэргэнд зорчиж явсан хүмүүс хамгийн их хохирол амссан байна.
Энэтхэгт өдөрт 22 сая зорчигч галт тэргээр зорчдог бөгөөд 2014 онд л гэхэд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослоор 27.581 хүн амь насаа алдаж байжээ.
| Галт тэрэгний ослоор 115 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.