Шууд Chart

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт өндөрлөлөө

2016-11-22 08:54:44

Ази, Номхон далайн  эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт өчигдөр өндөрлөлөө. Перугийн  Лима хотод  болсон  тус  дээд уулзалтад оролцогчид дэлхийн  эдийн засгийн үндсэн асуудлууд түүний дотор санхүүгийн  болон  хүний  нөөцийг ашиглах,  чөлөөт худалдааг хөгжүүлэх,   бизнесийн орчинг сайжруулах,  амьдралын  чанарыг дээшлүүлэх зэрэг  асуудлууд   хөндсөн  тунхаг бичгийг   баталлаа.  

Тунхаг  бичигт  сүүлийн  8 жилд дэлхийн  эдийн засаг  сэргэж  байгаа ч бүр  их   ноцтой  сорил  бэрхшээлүүдтэй  тулгарсаар байна  тэмдэглэсэн  байна. Тухайлбал  зарим орнууд дахь нийгмийн  тэгш   бус байдал,  эдийн  засгийн  жигд  бус хөгжил,  байгаль орчны  бохирдол, уур  амьсгалын  өөрчлөлтөнд хүргэх эрсдэлүүд нь   тогтвортой хөгжлийн  хэтийн  төлөвийг  алдагдуулж, тодорхойгүй  бус  байдлыг  улам нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ. Мөн Ази, Номхон далайн  эдийн засгийн хамтын  ажиллагааны   байгууллагын гишүүн орнуудын  удирдагчид  үндэсний мөнгөн  тэмдэгтийнхээ  өрсөлдөх  чадварыг нэмэгдүүлэхийн тулд  валютын  ханшийг өөрчилж,  бууруулахгүй  байх,  дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн  тулд импортод хориг  тавих,  татвар  нэмэх  гээд протекционист  арга  хэмжээ авахын  эсрэг  тэмцэхээр  тохиролцжээ. 

Мөн  төр засгийн  тэргүүн нар улс  төрийн  заалтууд, удирдамжуудаас гадна  стратеги төлөвлөгөө нь  хүн амынхаа амьдралын  чанарыг  нэмэгдүүлж,  нийгмийн  тэгш  байдлыг  хангадаг  болгохын  төлөө  хүчин  чармайлтаа  төвлөрүүлж  ажиллахад  бэлэн  байгаагаа  баталцгаасан  юм.  АПЕК-ийн  бүс  нутгийн эдийн засгийн интеграцийг ажил хэрэг болгоход  Ази, Номхон далайн  чөлөөт худалдааны  төв  байгуулах санаачилга  онцгой  чухал  болохыг  энэ  тунхагтаа тэмдэглэжээ.

АПЕК-ийн гишүүн орнууд бизнесийнхээ  орчинг сайжруулахад  чиглэгдсэн   бүтцийн  шинэтгэлүүд  хийх  шийдвэр  төгс байгаагаа баталцгаасан  байна.  Ази, Номхон далайн  эдийн засгийн  хамтын ажиллагааны  байгууллагын  дээд уулзалт  өнгөрсөн 19-ний өдөр  эхэлсэн  юм.  Энэ  удаад  тус байгууллагын гишүүн орнуудын удирдагч  харилцаа хамтын  ажиллагааны   олон  нарийн асуудал  хөндсөн хоёр талын уулзалтуудыг хийцгээсэн юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч  Барак  Обамагийн хувьд Лимагийн  дээд уулзалт  иргэд сонгогчид  нь шинэ  Ерөнхийлөгчөө  сонгосны  дараах  анхны  олон улсын томоохон арга хэмжээ юм.  Тиймээс түүний уулзалтуудыг  үдэлтийн, сүүлчийн хэмээн  хэвлэлүүд тодорхойлж байлаа. АНУ, ОХУ-ын  Ерөнхийлөгч  нарын уулзалт  болох нь гэдэг хүлээлт  их байсан  ч хоё тал  ийм тусдаа  уулзалт хийх  талаар  урьдчилж  ярилцаагүй  байна.

Харин Барак Обама Владимир Путин  нар  салбар хуралдаануудын завсар  хоорондоо таарч  гар барин  хэдэн   үг л солилцсон байна. Гэхдээ  Америкийн  Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас  мэдээлэхдээ Ерөнхийлөгч  Барак  Обама   Оросын  төрийн тэргүүн Путинд  Украины хямралыг  зохицуулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Сири дэх хүчирхийллээ зогсоох  шаардлага  тавиад  амжсан байна.  Харин  ОХУ-ын  Ерөнхийлөгчийн хэвлэлийн  албаны дарга  маш  богино  хугацаанд  ярилцаад  өнгөрсөн гэдгээс өөр  мэдээлэл  өгөөгүй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт өндөрлөлөө   
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй