Ирэх онд Францад болох Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх өрсөлдөөн эхэлж эхний үр дүн гарч байна. Тухайлбал Бүгд Найрамдах намын дотоод сунгааны эхний дүнгээр Ерөнхийлөгч асан Никола Саркози, ерөнхий сайд асан Франсуа Фийон, Ален Жюппе нар өрсөлдсөнөөс Франсуа Фийон хамгийн их буюу 44 хувийн саналаар тэргүүлсэн байна.
Харин Ален Жюппегийн хувьд 28.1 хувийн саналыг авч удаалсан бол Никола Саркози 21.1 хувийн саналаар намын дотоод сунгаанд ялагдал хүлээлээ. Ийнхүү хамгийн их санал авсан 2 нэр дэвшигч ирэх ням гарагт болох 2 дахь шатны сунгаанд хүч үзэхээр боллоо. Тэдний хамгийн их дэмжлэг авч ялсан нь Бүгд Найрамдах намыг төлөөлж, ирэх оны сонгуульд өрсөлдөх юм. Никола Саркози өөрийн ялагдлыг хүлээж, энэ намаас Ерөнхийлөгчид өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай Франсуа Фийоныг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна.
Өдгөө 62 настай Франсуа Фийон нь 2007-2012 оны хооронд Ерөнхийлөгч Саркозигийн үед Засгийн газрыг тэргүүлж байсан туршлагатай улс төрч юм. Хэрвээ тэрбээр нам дотроо ялалт байгуулж гарч чадвал хэт барууны үзэлтэй Үндэсний Фронт намын Марин Ле Пентэй нүүр тулах юм.
| Франсуа Фийон Ерөнхийлөгчийн сонгуулийн намын дотоод сунгааны эхний шатанд ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.