Шууд Chart

Гаити улсад Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуулийн санал хураалт дууслаа

2016-11-22 09:43:06

Гаити улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал хураалт дуусаад байна. Сонгуулийн санал хураалт энэ сарын 30-ны өдөр хүртэл 10-аад  хоног үргэлжлэх юм байна. Харин сонгуулийн урьдчилсан дүнгүүд  ирэх  сарын  1, 2-ноос нааш гарахгүй  юм байна.

Гэхдээ  ажиглагчид санал хураалтын үеэр  олон зөрчил  дутагдал гарсныг  мэдээлж  байна.  Мөн үймээн  дэгдээсэн  20 гаруй хүн баривчлагджээ.

Гаитийн  Ерөнхийлөгчийн сонгуульд нийт  27 нэр дэвшигч  өрсөлдөж  байгаа юм.  Гэвч Дэвшлийн төлөөх альтернатив лиг намаас  нэр дэвшсэн  Жюд Селестан,  Тет Кале намын  нэр дэвшигч Жоневель  Моик  болон  Питит Дессалан намаас нэр дэвшсэн  Жан  Шарль  Моиз  нарын дунд  гол  өрсөлдөөн болсон  байна.

Сонгууль  болж байгаатай холбоотойгоор тус улсын  эрх баригчид  аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.  Мөн  улсын  хилээ  хааж,   зэвсэгтэй  явахыг хориглох, сонгогчид авто машинаа санал авах байрнаас  100  метрийн  цаана  тавих  ёстой  гэж  шаардлага тавьсан  байна. Хилээ  санал хураалтын өмнөх  өдрийн  18 цагаас  21-ний үүрийн 06:00 цагт хаажээ. Өчигдөр мөн шөнийн  цэнгээний газруудын  үйл ажиллалагааг  хааж, олон нийтийн газар  архи, согтууруулах  ундаа хэрэглэхийг ч  хориглосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаити улсад Ерөнхийлөгчийн болоод парламентын сонгуулийн санал хураалт дууслаа   
Үзсэн: 407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй