БНХАУ-ын хойд болон зүүн хойд нутгаар түүний дотор Бээжин хотод их хэмжээний цас орсон байна. Нийслэл Бээжин хотын Янкин, Миуюн дүүрэгт энэ өвлийн анхны нойтон цас оржээ.
Харин өчигдрөөс эхлэн Бээжин хотод цасан шуурга болж байна. Цаг уурчдын мэдээлж байгаагаар цаг агаарын хэм буурч хасах 10-т хүрчээ. Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Чандэ хотод мөн их хэмжээний цас орсноос болж замын хөдөлгөөнд хүндрэл бэрхшээл гарч байна.
Цас их орж, шуурч байгаа тул иргэд, оршин суугчдад анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Харин Хятадын зүүн хойд нутгийн Хэйлунцян муж болон Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар өнгөрсөн баасан гарагаас эхлэн их хэмжээний цас орсон байна. Үүнээс болж халтиргаа гулгаа ихтэй байгаа учраас орон нутгийн замуудыг хаах арга хэмжээ авчээ.
Харбин хотод л гэхэд хот хоорондын замууд нь хаалттай хэвээрээ байлаа. Орон нутгийн хот тохижилт үйлчилгээнийхэн бүх хүч, техникээ дайчилж байгаа ч цасыг цэвэрлэж хүчрэхгүй байгаа аж. Өчигдрөөс л зарим замыг нээсэн байна.
| БНХАУ-ын хойд болон зүүн хойд нутгаар их хэмжээний цас орж байна | ||
| Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.