Шууд Chart

Гамшгийн аюулаас 117 хүний амь биеийг авран хамгаалжээ

2013-10-25 14:23:38

Нийслэлийн хэмжээнд 10 сард аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 288 дуудлага бүртгэгдсэнээс хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 40 дуудлага,  объектын гал түймрийн 247 ой хээрийн түймрийн 1  дуудлага  бүртгэгджээ.  Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид шуурхай арга хэмжээ авч болзошгүй гамшгийн аюулаас  117 хүний амь бие,  220 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Ослын дуудлагыг ангилвал, газар хөдлөлт 1,  ахуйн ослын 7, зам тээврийн ослын 6, аврах ажиллагааны 10, химийн бодис алдагдсан 3,  цогцос гаргах 5, амиа хорлох 2,  барилгын осол 2,  сум галт хэрэгслэл олдсон 2, дэд бүтэцтэй холбоотой 2  байна.

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд 173,1 сая төгрөгийн хохирол учирч,   ахуйн ослоор 1 хүн, гал түймэрт  өртөж  4 хүн нас барж,   7 хүн түлэгдэж,  ахуйн болон зам тээврийн осолд  бэртэж гэмтсэн  17 хүнд  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 16 хүнийг эмнэлэгт хүргэж, 6 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын  дуудлагыг дүүрэг тус бүрээр харуулбал  Сонгинохайрхан дүүрэгт 62, Баянзүрх дүүрэгт 73, Баянгол дүүрэгт 47,  Чингэлтэй дүүрэгт  21, Сүхбаатар дүүрэгт 42, Хан-Уул дүүрэгт 20, Налайх дүүрэгт 16,  Багануур дүүрэгт  5, Багахангай дүүрэгт 2 тохиолдол гарсан байна.
Нийтэлсэн: Б.Баярт

Гамшгийн аюулаас 117 хүний амь биеийг авран хамгаалжээ  
Үзсэн: 1775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
126.64.130.xxx [126.64.130.xxx] 2013-10-25 16:41
амь биеийг hamgaalaad baihdaa yaahav dee. Uul ni bol amiig l hamgaalahad halgalttyai. Manaihan mundag yum bolohooroo baahan nas barsan hunii биеийг gamshigaas dahvar hamgaalsan baihne l dee. Uul ni tsogtsosiig hamgaalah bus Buyan kompanid l daatgahad hangalttai, esvel manai gamshigiihan hiih ajil ni oldohgui hetsuudeed sharil hamhaaldag ajil huiideg bolson yum baina l daa

Бидэнтэй нэгдээрэй