Хүйтэрч байгаатай холбоотойгоор айл өрхүүдийн түлээ нүүрсний хэрэглээ өсдөг. Тиймээс мод, нүүрсний эрэлт хэрэгцээ, үнэ ханш нийслэлд ямар байгааг бид тодруулсан юм.
Налайх, Алагтолгой, Багануурын нүүрс жижиг шуудайгаараа 1500 төгрөг, дунд нь 3000-3500, хар мод том шуудайгаараа 3500-4000, нарс 3000 төгрөг буюу түлээ нүүрсний жижиглэнгийн үнэ харьцангуй хэвэндээ байна гэж мэдээллээ.
Харин нүүрс портероор нуруулдсан нь буюу 3-4 ковш нь 250 мянгаас 280, 300 мянган төгрөг, тэвшээрээ буюу хоёр ковш нь 150 мянгаас 170, 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Ченжүүд хүргэж, буулгадаг учраас газрынхаа хол ойроос шалтгаалж үндсэн үнээс гадна 5-10 мянган төгрөгийн зөрүүтэйгээр үнээ тохиролцдог ажээ.
Түлээ нүүрсний үнэ ханш /дунджаар/
ЗИЛ-130 машин буюу 5 тн нүүрс 450-520 мянган төгрөг
6 ковш нүүрс 400-450 мянган төгрөг
3-4 ковш буюу нуруулдаж, өндөрлөсөн нэг портер нүүрс 250-320 мянган төгрөг
2 ковш буюу тэвшээрээ портер нүүрс 150-180 мянган төгрөг
Том шуудай нүүрс 3500 төгрөг
Жижиг шуудай нүүрс 1500 төгрөг
Том шуудай мод 3500-4000 төгрөг
Жижиг шуудай мод 1500 төгрөгийн үнэтэй байна.
Түлээ, нүүрсний үнэ ханш ямар байна вэ | ||
Үзсэн: 2631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.