Шууд Chart

Японд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсэх эрсдэл үүсээд байна

2016-11-22 11:27:38

Өнөө өглөө орон нутгийн цагаар Японы зүүн хойд нутгийн Фукушима болон Мияаги мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, улмаар цунами үүсэх эрсдэл бий болоод байна.

Газар хөдлөлтийн голомт газрын гүний 25 км-ээс чичирхийлж мэдрэгдэж байгаа болохыг албаныхан уламжилж байна. Газар хөдлөлтөөс үүдэн Мияаги мужийн Сэндай боомтын ойролцоо 1.4 метрийн өндөр далайн давалгаа үүссэн бол Фукушимагийн далайн эргийн ойролцоо далайн давалгаа нэг  метрийн өндөрт хүрсэн талаар албаныхан уламжиллаа.

Фукушима мужид 2011 онд газар хөдлөлт болж, улмаар цунами үүсэн тус мужийн "Фукушима Даичи" цөмийн цахилгаан станц осолдож, их хэмжээний хор хохирол учруулж байсан. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүч харьцангуй бага байгаа нь цунами үүсэх эрсдлийг бууруулж байна. Өнөөдрийн газар хөдлөлтөөс үүдэн "Фукушима Даичи" цөмийн цахилгаан станцын 3-р реакторын хөргөлтийн системийг түр зогсоогоод байсан ч үйл ажиллагааг нь дахин сэргээсэн байна.

Газар хөдлөлтөөс үүдэн цунами үүсч болзошгүй гэж сэрэмжлүүлсний дагуу далайн эргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, боомт дээрх усан онгоцуудыг эргээс холдуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Газар хөдлөлтийн нийт гарз хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа. Одоогийн байдлаар хоёр хүн газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн гэдгээс өөр мэдээ ирээгүй байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсэх эрсдэл үүсээд байна   
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2016-11-22 16:26
МУУ ШҮҮ
Зочин [202.70.34.xxx] 2016-11-22 15:09
ямар аймаар юм бэ

Бидэнтэй нэгдээрэй