![](/uploads/201611/news/thumb/86d633ac7da9cba566ccea7547839e99_x3.jpg)
Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдлээс хамгаалах, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворжуулахад чиглэсэн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажлуудыг хийж байгаа ч уг хуулийг зөрчсөн үйлдэл тасрахгүй байна. Тиймээс Хороо хууль зөрчсөн талаарх бодит мэдээллийг 261657 дугаарын утсаар тогтмол хүлээн авч байна.
Мөн бараа ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гагцхүү төгрөгөөр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэж хэвшихийг анхааруулж байна. Хууль зөрчин бараа, ажил үйлчилгээнийхээ үнийг төгрөгөөр бус гадаад валют, тооцооны нэгжээр илэрхийлсэн, төлбөр тооцоог гүйцэтгэсэн, зарлан сурталчилсан тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдийн орлогыг хураах, торгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлахаар шүүхэд хандах хүртэл хариуцлага хүлээлгэдэг юм.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийгээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ | ||
Үзсэн: 1066 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.