Австралийн Сиднейн дуурийн театр хэмээх дарвуулт завины хэлбэртэй гоёмсог барилгыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тус театрын барилгын ажлын явц бараг 10 жил үргэлжилж, 1973 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаасаа хойш дууны дугаралтын хувьд нэг ч шинэчлэл, засвар хийгээгүй 43 жил болоод байгаа юм байна.

Театрын зүгээс сүүлийн 10 жилийн туршид дууны дугаралтыг сайжруулах талаар хөөцөлдсөний ачаар асуудлыг шийдэх болжээ. Дууны дугаралтыг сайжруулах зорилгоор нийт 150 сая долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. Шинэчлэл хийгдэхээс өмнө дууны түвшин ердөө 60 хувьтай сонсогддог байжээ. Гэхдээ энэхүү шинэчлэл нь түр зуурынх юм. Учир нь барилгын дизайн маш өвөрмөц, мөн том учир дууны чанарыг сайжруулж, тоног төхөөрөмжийг солихын тулд 2021 он хүртэл хүлээх хэрэгтэй болж байгаа юм. 2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ 20-р зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдвэрлэсэн нэг сая гаруй ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.
| Сиднейн дуурийн театр баригдаад 43 жил болж байна | ||
| Үзсэн: 1586 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.