Украины нийслэл Киев хотноо Евромайданы гурван жилийн ойд зориулсан жагсаал цуглаан болсон ч эцэстээ цагдаа нар болоод жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаар өндөрлөжээ.
Өчигдөр Киевт хэдэн жагсаал цуглаан болсон юм. Тусгаар тогтнолын талбайгаас гадна Украины үндэсний банкны дэргэд, Ерөнхийлөгч Петр Порошенкогийн засаг захиргааны ойролцоо ч жагсаал болж байлаа. Цагдаагийнхан Засгийн газрын хорооллын хөдөлгөөнийг хаах шуурхай арга хэмжээ авсан. Мөн энэ өдөр Украины Ерөнхий прокурорын газрын дэргэд бас нэгэн жагсаал болсон. Орой нь Украины радикал байгууллагууд түүний дотор Барууны сектор, Украин үндэстнүүдийн байгууллага зэргийн гишүүд дэмжигчид жагсаал цуглаанд нэгдэцгээсэн байна.
Гэвч хэт үзэлтэй жагсагчид Их Васильковын гудамж дахь офисууд, гоо сайхны салон зэргийн шил цонхыг хагалж, утаат бөмбөг зэргийг шидэлсэн байна. Мөн ОХУ-ын Сбербанкны салбар руу дайран орж түйвээжээ. Ийм маягаар Украинчууд, түүний дотор хэт үзэлтнүүд эрх баригчдаа түлхэн унагаж, хөгжлийн шинэ зам сонгосон хувьсгалын ойгоо тэмдэглэлээ.


| Евромайданы 3 жилийн ойд зориулсан жагсаалын үеэр мөргөлдөөн гарчээ | ||
| Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.