БНСУ-ын эрх баригч Сэнури намаас нөлөө бүхий хоёр гишүүн нь гарсан байна. Тэд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой шуугианаас болоод намаасаа гарах шийдвэр гаргасан гэж мэдэгдэж байна. Тэдний энэ шийдвэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх дахин нэг хүчтэй цохилтод тооцогдож байна.
Сэнури намын эгнээнээс гарахаар шийдсэнээ Кёнгидо мужийн захирагч Нам Гён Пхиль, парламентын гишүүн Ким Ён Тхэ нар өнөөдөр зарласан юм. Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын прокурорын газраас Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г найз Чой Сун Силийг тойрсон шуугиантай холбоотой гэдэг урьдчилсан дүгнэлт гаргасан. Прокурорынхон Чой Сун Силийг төрийн бодлогод нөлөөлсөн, төрийн тэргүүнтэй ойр байдгаа ашиглаж томоохон компаниудаас их хэмжээний мөнгийг хууль бусаар хандивт авсан гэж буруутгаж байгаа юм.
Нөлөө бүхий хоёр улс төрч эрх баригч намаасаа татгалзсан нь намын дотоодод цаашид гүн хагарал үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэ хагарал Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г парламент дахь санал хураалтын улмаас огцроход хүргэж мэдэх нөхцөлийг бүрдүүлж байгааг тэмдэглэж байна.
| БНСУ-ын нэр бүхий хоёр улс төрч эрх баригч Сэнури намаас гарчээ | ||
| Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.