Францын тусгай албаныхан тус улсын нутаг дэвсгэрт томоохон халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ. Францын Дотоод хэргийн сайд Бернар Казневын мэдэгдсэнээр энэ сарын 19-20-ны хооронд зохион байгуулсан терроризмтэй тэмцэх тусгай ажиллагааны үр дүнд халдлага үйлдэхээр зэхэж байсан долоон хүнийг баривчилсан байна.
Тэднийг Марсел, Страсбургэд хотод баривчилсан бөгөөд онц аюултай этгээдүүд байсныг мэдэгдэж байна. Сүүлийн үед "Исламын улс" бүлэглэлийнхэн Ирак, Сири дэх тулаануудад ялагдаж байгаагийнхаа хариуд Европт томоохон халдлага үйлдэхээр бэлтгэж байна гэж нууц албадынхан таамаглаж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээнүүдийг ийнхүү авч байна.
| Тусгайгийнхан томоохон террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж чаджээ | ||
| Үзсэн: 3438 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.