ССАЖЯ хэвлэл мэдээлэл, радио, телевизийн байгууллагын удирдах зөвлөл болон дарга, захирал нарт хүсэлт хүргүүлжээ. Хүсэлтэд “Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, төлөвшүүлэн гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэг нэн чухал байна. Та бүхэн сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдад зориулж хүүхдийн үлгэр, туульсын цаг гаргах, нэвтрүүлэг бэлтгэх ажлыг уран бүтээлийн бодлогодоо тусгахыг хичээнгүйлэн хүсч байна. Хэрэв энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэвэл бид ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн болон Соёлын өвийн төв, Үндэсний номын сангийн мэдээллийн баазуудыг түшиглэн шаардлагатай мэдээллийг ашиглах боломжоор хангаж сонгосон бүтээлийг өв сангаас үнэ төлбөргүй гаргаж өгөх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна” хэмээн дурджээ.
Үлгэр туульсын өв санг төлбөргүй ашиглуулна | ||
Үзсэн: 3769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.