Шууд Chart

АНУ-ын төрийн департамент Европт террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулав

2016-11-22 16:21:59

АНУ-ын төрийн департамент Европ даяар террорист халдлага гарах аюул  эрсдэл  өндөр байгааг анхаарууллаа. Төрийн  департаментаас гаргасан  мэдэгдэлд "Исламын улс" гэж нэрийдсэн  жихадуудын  бүлэглэлийнхэн  түүнтэй  хамтардаг  террористууд  Европын  орнуудад  зул  сарын баяраар болдог  арга хэмжээнүүдийг бай болгон  сонгож, халдлага үйлдэхээр  төлөвлөж  байгааг  тэмдэглэсэн  байна.

Мөн аюул эрсдэл өндөр  байгааг  батлах  мэдээлэл  найдвартай  эх  үүсвэрийнх  гэж  тодорхойлжээ. Тиймээс  АНУ-ын  иргэдэд хандаж  жуулчид ихээр  очдог  түүх дурсгалын болоод  хүн ихтэй газруудад, тээврийн хэрэгслээр зорчихдоо болгоомж сэрэмж өндөртэй  байхыг  зөвлөж  байна.

Түүнчлэн  зул  сарын баярт зориулсан задгай  талбайн  яармаг худалдаа,  бусад  арга хэмжээнд оролцохдоо ч анхаарал  болгоомжтой  байхыг сануулсан  байна.  АНУ-ын  төрийн департамент  энэ  мэдэгдэлдээ мөн Бельги,  Герман, Турк  улсад  лалын хэт даврагчид  террорист  халдлагууд үйлдэж байсныг  нь  сануулсан  байлаа.

Гэхдээ  Европын  аюулгүй  байдлынхан болоод тусгайгийнхан халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л  арга хэмжээг авч байгаа ч  болгоомж сэрэмж илүүдэхгүйг тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын төрийн департамент Европт террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байгааг анхааруулав   
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй