Шууд Chart

УУХҮЯ-аас 13 үйлдвэрийг хүлээн авчээ

2016-11-23 10:10:37

Төв, Булган, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны 9, жоншны 2, шохойн чулууны 2 уурхайг “Ашигт малтмалын тухай” хуулийн 35.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын комисс ажиллаж байнгын ажиллагаанд хүлээн авлаа.

Дээрх уулын үйлдвэрүүд шинээр ашиглалтад орсноор 683 ажлын байр шинээр бий болж, 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдснээр улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэх боломж бүрдлээ.

Эх сурвалж: УУХҮЯ


УУХҮЯ-аас 13 үйлдвэрийг хүлээн авчээ  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй