Шууд Chart

Парист Елисейн гэрлэн чимэглэлийг асаалаа

2016-11-23 14:54:47

Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярын уур амьсгал орсоор байна. Тухайлбал, Францын нийслэл зул сарын баярын гэрлэн чимэглэлээ асаажээ.  Францын нийслэл Парис хотын Елисейн өргөн чөлөө дагууд жил бүр гэрлэн чимэглэл асааж, зул сарын баярын уур амьсгал орж байгааг зарладаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу гэрлэн чимэглэл асаах ёслолын ажиллагаа мягмар гарагийн үдэш зохион байгуулагдсан байна.

Гэрлэн чимэглэл асаах ёслолын ажиллагаанд тус улсын олимпын алтан медальт тамирчид оролцсон нь энэ жилийн ёслолын ажиллагааны онцлох зочид байв. Түүнчлэн олон зуун жуулчид болон нутгийн иргэд гэрлэн чимэглэлийг үзэж сонирхохоор цугларсан байлаа. Парисын төв өргөн чөлөө Елисейн зам дагуу нийт 2 км урттай 400 ширхэг модонд 800 мянган лед чимэглэл суурилуулж, асаажээ.

Парис хотын удирдлагуудын тооцоолж байгаагаар, зул сарын баярын үеэр энэхүү гэрлэн чимэглэлийг үзэж сонирхохоор 600 гаруй мянган жуулчид цуглана хэмээн тооцоолж байгаа юм. Елисейн талбай дээрх гэрлэн чимэглэл баярын арга хэмжээ дуустал буюу ирэх оны 1 дүгээр сарын 8-нийг дуустал гэрэлтэх юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү баярын арга хэмжээ 2015 онд террорист халдлага гарсны улмаас цуцлагдаж байсан ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парист Елисейн гэрлэн чимэглэлийг асаалаа  
Үзсэн: 2717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй