Шууд Chart

Данийн Тиволи парк зул сарын гэрлэн чимэглэлээ асаажээ

2016-11-23 16:33:24

Дани улсын нийслэлийн Копенгагены төвд байрлах Тиволи соёл амралтын хүрээлэн ч мөн адил зул сарын баярын чимэглэлээ зүүж, баярын уур амьсгал оруулжээ. Данийн үзэш Тиволи паркийн хагас сая гэрлэн чимэглэл асч, жуулчдын нүдийг хужирлана.

Анх 1843 онд нээгдсэн, дэлхийн хамгийн эртний бөгөөд үзэсгэлэнтэй соёл амралтын хүрээлэн юм. Дисней Лендыг үндэслэгч Уолт Дисней 1950 онд энэ паркаар үйлчлүүлснийхээ дараа, дэлхийн хамгийн алдартай Дисней Лендийн паркаа барих санаа авсан гэдэг.

Тус парк өвлийн улиралд ажиллахгүй хаалгаа барьдаг хэдий ч чухам энэ үед л дахин нээгдэж, зул сарын баярын арга хэмжээг зохион байгуулдаг юм. Өдгөө 173 жил болж байгаа Тиволи парк 23 дахь жилдээ зул сарын баярын арга хэмжээг зохион байгуулж байна. 2015 онд тус паркаар үйлчлүүлсэн жуулчдын тоо 4,7 саяд хүрсэн байна. Энэ ч утгаараа, тус парк нь 2015 оны Еврпын заавал очиж үзэх ёстой газрын эхний 3-т бичигджээ.

Паркт нэвтрэх тасалбарын үнийн тухайд, 110 дани крон буюу ойролцоогоор 16 доллар байдаг байна. Харин 8 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг юм. Тиволи парк нийтдээ 82,700 га талбайг эзлэн оршдог томоохон бөгөөд өнө эртний парк билээ. Тиволи парк баярын арга хэмжээ дуустал буюу энэ оны хамгийн сүүлчийн өдөр хүртэл ажиллаад хавар болтол үүдээ хаадаг юм.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Данийн Тиволи парк зул сарын гэрлэн чимэглэлээ асаажээ  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй