БНХАУ-ын дарга Си Зиньпиний Латин Америкийн орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал Чили улсад өндөрлөж байна. Тэрээр өчигдөр Чилийн нийслэл Сантьяго хот Чилийн ерөнхийлөгч Мишель Бачелеттэй албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний дараа тэд хоёр орны засгийн газар хооронд хөдөө аж ахуй, гадаад харилцаа, одон орон судлал, соёл урлаг зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай 12 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах үйл явцийг гэрчилжээ.
Хятад нь Чилийн худалдааны гол түнш орон. Хоёр орны худалдаа өнгөрсөн онд 31.5 тэрбум америк долларт хүрсэн байна. Чилийн Хятад руу хийдэг экспорт худалдааны нь хоёр дахь гол түнш АНУ руу гаргадаг экспортоос бараг хоёр дахин нэмэгдэж байгаа юм.
| БНХАУ Чилитэй 12 гэрээ хэлэлцээр байгуулав | ||
| Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.