АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама урлаг, соёл болон бусад салбарын 21 хүнийг Төрийн дээд шагнал болох Эрх чөлөөний одонгоор шагнажээ. Ерөнхийлөгч Обама Цагаан Ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр “Эдгээр хүмүүс бол би өөрийгөө хэн бэ гэдгийг танин мэдэхэд тусласан гавьяатай” хэмээн онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн төрийн дээд шагнал хүртсэн эдгээр хүмүүс АНУ-ыг улам урагшлан дэвжихэд түлхэц өгөөд зогсохгүй дэлхий даяар олон сая хүнд урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна гэж цагаан ордны тэргүүн онцолсон байна.
Энэхүү нэр хүндтэй шагналыг АНУ-ын ашиг сонирхол, урлаг соёл, спорт, нийгэм зэрэг салбарт үнэмлэхүй хувь нэмэр оруулсан хүнд олгодог уламжлалтай юм. Энэ жил АНУ-ын эрх чөлөөний одонгоор АНУ-ын сагсан бөмбөгийн од Майкл Жордан, спорт тайлбарлагч Вин Скалли, алдарт жүжигчин Сисели Тайсон зэрэг 21 хүн шагнуулжээ.
| Барак Обама 21 хүнийг эрх чөлөөний одонгоор шагнажээ | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.