Өмнөд Солонгосын прокурорын газрын зөвшөөрөлтэйгээр "LOTTE", "SK GROUP"-ын төв байруудад нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний дотны найз Чой Сун Силийг тойрсон шуугиантай холбоотойгоор хийсэн юм байна. "Ренхап" агентлагийн мэдээлж байгаагаар Өмнөд Солонгостоо томоохонд тооцогддог тус компаниудын төв байрнаас хатуу диск, бичиг баримтуудыг хурааж авсан байна.
Мөрдөгчид тус компаниудыг Чой Сун Силийн тэргүүлдэг Засгийн газрын бус хоёр байгууллагад их хэмжээний хандив өргөсөн гэж сэжиглэж байгаа юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хэлэх үгээ найз Чой Сун Силээр хянуулж, улсын нууц баримтуудыг түүнд дэлгэсэн гэж буруутгагдаж шуугианы бай болоод байгаа юм.
Мөн Чой Сун Силийг Ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан томоохон компаниудаас их хэмжээний хандив хууль бусаар авсан гэж буруутгаж байгаа төдийгүй үүнд Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г ч холбоотой гэж сэжиглэж байгаа юм. Үүний зэрэгцээ Чой Сун Силийг компаниудаас авсан хандивын мөнгөнийхөө 70 сая орчим америк долларыг хилийн чинадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, охиноо Өмнөд Солонгосын нэр хүндтэй томоохон сургуульд сургасан гэж сэжиглэн шалгаж байгаа юм.
Өчигдөр Өмнөд Солонгосын прокурорын зөвшөөрөлтэйгээр Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн өргөөнд нэгжлэг хийсэн байна. Мөн мөрдөгчид шуугиант асуудалтай холбоотойгоор ярилцлага өгөх шаардлага бүхий хүсэлтийг Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид илгээсэн байгаа юм байна.
| Өмнөд Солонгосын "LOTTE", "SK GROUP"-ын төв байруудад нэгжлэг хийжээ | ||
| Үзсэн: 1646 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.